Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шагнана
Энэ сарын 23-ны 13:30 цагт Нийслэлийн иргэний танхимд Нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарсан хүүхдүүдийг шагнах ёслолын ажиллагаа болно.
Мэдээллийн алба

Энэ сарын 23-ны 13:30 цагт Нийслэлийн иргэний танхимд Нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарсан хүүхдүүдийг шагнах ёслолын ажиллагаа болно.
Нийслэлийн шилдэг хүүхдийг:
-“Шилдэг тамирчин хүүхэд”
-“Шилдэг авьяаслаг хүүхэд”
-“Шилдэг бүтээлч хүүхэд”
-“Шилдэг оюунлаг хүүхэд”
-“Шилдэг манлайлагч хүүхэд” гэсэн 5 номинациар шалгаруулах юм.
“Шилдэг тамирчин” хүүхдийг спортын өндөр амжилт гаргасан спортын төрлөөр тогтмол хичээллэж, өөрийгөө хөгжүүлсэн, олон улс, улс, нийслэлийн хэмжээний уралдаан тэмцээнүүдэд оролцож, өндөр амжилт гарган цол зэрэг хүртсэн зэрэг шалгуураар дүгнэх бол “Шилдэг авьяаслаг” хүүхдийг урлагийн өндөр амжилт гаргасан, яруу найрагч, дуу, бүжиг, хөгжим гэх мэт урлагийн төрлөөр тогтмол хичээллэж, өөрийгөө хөгжүүлсэн байх, олон улс, улс, нийслэлийн хэмжээний уралдаан тэмцээнүүдэд оролцож, өндөр амжилт гаргасан, тайлан тоглолт, уран бүтээл хийж олны хүртээл болгосон байх зэрэг үзүүлэлтээр шалгаруулах гэнэ.


















