Нийслэлийн “Шилдэг менежер” шалгаруулах “Хангарьд-2017” ёслолын ажиллагаа болов
Нийслэлийн “Шилдэг менежер” шалгаруулах “Хангарьд-2017” ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Тус арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан оролцов.
Мэдээллийн алба

Нийслэлийн “Шилдэг менежер” шалгаруулах “Хангарьд-2017” ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Тус арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан оролцов.
Ингээд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн Нийслэл Улаанбаатар хотод шилмүүст модыг шилжүүлэн тарьж, ногоон байгууламж, цэцэрлэгжилтийг нэмэгдүүлж, эмнэлгүүдийн гадна талбайг иж бүрэн тохижуулан, орон сууц, гэр хороололд бичил цэцэрлэгүүдийг шинээр бий болгож, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлж, хотын инженерийн байгууламжуудын хэвийн найдвартай тасралтгүй үйл ажиллагааг ханган нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлж, манлайлан ажилласан хөдөлмөрийг үнэлэн “Алтан Хангарди”-аар шагнасан юм.

Харин Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Мөнгөн Хангарди”, Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ж.Батсайхан “Хүрэл Хангарди”-аар тус тус шагнууллаа.
Түүнчлэн тусгай байранд:
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.ӨлзийбаярНийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.ЭрдэнэчулуунУлаанбаатар зам засвар, арчлалтын газрын дарга Ж.ЧинзоригНийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-ОчирНийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.АриунбаярНийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж нар шалгарлаа.


















