Нийслэлийн шинэ жилийн сүлд мод асаах ёслол болно
Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ. 22 метр өндөр сүлд модыг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК
Мэдээллийн алба

Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын шинэ жилийн сүлд модыг асаах ёслол 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18.00 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.
Улаанбаатар хотын төв талбайд сүндэрлэдэг 22 метр өндөр тус сүлд модыг засах ажлыг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК хариуцан гүйцэтгэж байна. Сонирхуулахад, энэхүү сүлд модыг 2008 онд авсан бөгөөд 2016 онд засч сэлбэн, гэрэлтүүлэг болон тоглоомыг нэмж сайжруулжээ.


















