Нийслэлийн сурагчдын амралт пүрэв гарагт эхэлнэ
Харин орон нутгийн сурагчдын хувьд энэ сарын 23-аас эхэлж, 14 хоног амарч байгаа бөгөөд дөрөвдүгээр улирлын хичээл ирэх сарын 5-нд нэгдсэн журмаар эхлэх юм.
Мэдээллийн алба

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт ирэх пүрэв гарагт эхлэх гэж байна.
Харин орон нутгийн сурагчдын хувьд энэ сарын 23-аас эхэлж, 14 хоног амарч байгаа бөгөөд дөрөвдүгээр улирлын хичээл ирэх сарын 5-нд нэгдсэн журмаар эхлэх юм.
Мөн зуны амралтын хуваарьт ямар нэгэн өөрчлөлт ороогүйгээр бага ангийн сурагчид тавдугаар сарын 25-аас, дунд ангийн сурагчид зургадугаар сарын 1-ээс, ахлах ангийн сурагчид зургаадугаар сарын 8-аас эхэлж амарна.
Улаанбаатар хотын сурагчдын хувьд гуравдугаар улирлын амралт 1-12 дугаар анги гуравдугаар сарын 29-өөс ирэх сарын 12, дөрөвдүгээр улирлын амралт 1-12 дугаар анги зургадугаар сарын 7, орон нутгийн сурагчдын 1-5 дугаар анги гуравдугаар сарын 23-аас дөрөвдүгээр сарын 12 хүртэл, 6-9 дүгээр анги гуравдугаар сарын 23-аас дөрөвдүгээр сарын 4 хүртэл, 10-12 дугаар ангийнхан гуравдугаар сарын 16-аас 29-н хүртэл. Харин дөрөвдүгээр улирлын амралт 1-12 дугаар анги зургадугаар сарын 7-нд амарна.


















