Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийг шалгаж байна

Нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн аюулгүй байдлыг шалгах мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалт үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийг шалгаж байна
Нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийг шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн аюулгүй байдлыг шалгах мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалт үргэлжилж байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн шийдвэрээр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтсийн даргаар ахлуулсан нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Замын цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын газар, нийслэлийн Дотоод аудитын газар, Том оврын автбусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооноос томилогдсон ажлын хэсэг гүйцэтгэж байна. Хяналт шалгалт 2018 оны 04 дүгээр сарын 22 хүртэл үргэлжлэх юм.

Нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж 21 байгууллага хамрагдахаас өнөөдрийн байдлаар 10 байгууллага хамрагдаж, шалгалтаар Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартыг зөрчсөн нийт 52 зөрчил илрүүлж, шалгалтын явцад 6 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар холбогдох албан тушаалтануудад мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах