Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Б-ын өвлийн сууцны цонхыг эвдэж “Samsung” /42/ инчийн LCD зурагт, гар утас зэрэг эд зүйлсийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд оршин суух Б хулгайлсныг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна
Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Б-ын өвлийн сууцны цонхыг эвдэж “Samsung” /42/ инчийн LCD зурагт, гар утас зэрэг эд зүйлсийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд оршин суух Б хулгайлсныг тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлсэн байна.

Иймд иргэд та бүхэн орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, урт, богино хугацаагаар гэр орноо эзэнгүй орхих тохиолдолд хажуу хөрш айл, жижүүртээ мэдэгдэх, байр, сууцаа эргэж тойрч байхыг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.

Хуваалцах