Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн түргэн тусламжийн төвийнхөн өөрсдөө амны хаалт оёжээ

дээрх тооны маскны материалын нийт өртөг 426900 төгрөг болсон бөгөөд нэг амны хаалт 295 төгрөг аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн түргэн тусламжийн төвийнхөн өөрсдөө амны хаалт оёжээ
Нийслэлийн түргэн тусламжийн төвийнхөн өөрсдөө амны хаалт оёжээ. Зураг: МҮОНРТ

Шинэ коронавирусний халдварын нөхцөл байдалтай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Нийслэлийн түргэн тусламжийн төвийнхөн дотоод нөөц бололцоогоо ашиглан нийт эмч, сувилагч, жолооч, эмнэлгийн ажилчдын амны хаалтны хэрэгцээг нэмэлтээр хангах, хомсдолоос урьдчилан сэргийлэх, халдвараас хамгаалах зорилгоор 1450 ширхэг амны хаалт оёжээ.

Тэдний оёсон маск нэг удаагийн амны хаалтыг бодвол харьцангуй зузаавтар бөгөөд нимгэн маарлаар доторлосон учир цан цохиж чийгтэхгүй давуу талтай аж. Түүнчлэн нарийн резинэн оосортой, ариутгал халдваргүйтгэл хийсэн тул угааж ариутган, дахин хэрэглэх боломжтой юм байна.

Сонирхуулахад, дээрх тооны маскны материалын нийт өртөг 426900 төгрөг болсон бөгөөд нэг амны хаалт 295 төгрөг аж.

Хуваалцах