Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 83.3 хувьтай биелжээ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 83.3 хувьтай биелжээ.

Тухайлбал, Барилга байгууламжийн норм, норматив, дүрэм журам болон холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа танилцуулахыг үүрэг болгосон. Тэгвэл дээрх асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахад бэлэн болжээ. Мөн Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хотын тогтолцоонд шилжүүлэх хүрээнд шинээр гурван дэд төв, долоон олон нийтийн төвийг байгуулах зураг төслийн ажлуудыг хийж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн ахлах болон диспетчер инженерүүд, гэрэлтүүлгийн хяналтын төрийн бус байгууллагууд зургаан дүүргийн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагаанд хяналт тавьж ажиллахад нийт 203 гэрэлтүүлэг асахгүй байгааг илрүүлж, гэрэлтүүлгийн асалтыг 96 хувьтай болгожээ.

Хуваалцах