Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Мөн Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажаргал, Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар товч мэдээлэл хийлээ.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэл, дүүрэг, агентлаг, харъяа газрын хэмжээнд энэ онд хийгдэх тохижилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх бэлтгэлийг хангуулах, нийслэлд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын бүртгэл хяналтын “OPEN.ULAANBAATAR.MN” систем нэвтэрсэнтэй холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлын мэдээ, мэдээллээ энэ сарын 30-ны дотор оруулж дуусгах хэрэгтэй” гээд “Нийслэлийн хэмжээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан тул хэрэгжилтийг хангаж ажиллах, “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх” ажлыг эрчимжүүлж ажиллах, Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлыг зохион байгуулж, вакцинжуулалтыг хугацаанд хамруулах талаар холбогдох байгууллагуудад хандаж шийдвэрлүүлэн вакцинжуулах, урьдчилан сэргийлэх хяналт-шалгалтыг тогмол зохион байгуулах, Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Хуваалцах