Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн удирдлагууд ШУА-тай хамтарна

Хоёр тал хот төлөвлөлт, байгаль орчин ногоон хөгжил, эрүүл мэнд, дэд бүтэц, мэдээлэл технологи, ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн баазыг олон нийтийн хэрэгцээнд ажиллах боломж бүрдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн удирдлагууд ШУА-тай хамтарна
Нийслэлийн удирдлагууд ШУА-тай хамтарна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч академич Б.Энхтүвшин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар маргааш хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар болжээ.

Санамж бичгийн зорилго нь 2014-2016 онд шинжлэх ухааны байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүтээлч, нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх, Улаанбаатар хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад чиглэж байгаа аж.

Хуваалцах