Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Нийслэлийн усны эх үүсвэрийн бохирдол 3 дахин нэмэгджээ

Манай улсын нийт хүн амын 50 орчим хувь нь амьдардаг нийслэл хотын цэвэр усны чанар муу байгааг мэргэжлийн байгууллагаас тогтоосон.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн усны эх үүсвэрийн бохирдол 3 дахин нэмэгджээ
Нийслэлийн усны эх үүсвэрийн бохирдол 3 дахин нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Манай улсын нийт хүн амын 50 орчим хувь нь амьдардаг нийслэл хотын цэвэр усны чанар муу байгааг мэргэжлийн байгууллагаас тогтоосон.

Мөн цэвэр усны нөөцийн хомсдолд ороход ойртсон байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал 15-20 хувь нэмэгдэж, бохир усны шугам гэмтсэнээр хөрсний болоод газрын ус бохирдох эрсдэл үүссэн.

Нийслэлийн усны салбарт яаралтай шийдэх шаардлагатай байгаа асуудлуудын талаар салбарынхан хэлэлцлээ.

Хуваалцах