Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Баярхүүг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор батлагдсан бүтцийн хүрээнд нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж, нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор П.Баярхүүг томиллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Баярхүүг томиллоо
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Баярхүүг томиллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор батлагдсан бүтцийн хүрээнд нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж, нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор П.Баярхүүг томиллоо.

П.Баярхүү нь нийслэлийн 51-р дунд сургууль, Удирдлагын академи, Их Британи Ирландын Нэгдсэн Нэгдсэн вант улсын “Edgware Academy’’, Отгонтэнгэр их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистр цолтой.

  • 1995-1996 онд МҮОНРТ-д туслах найруулагч

  • 2003-2005 онд Mongol drilling ХХК Гүйцэтгэх захирал

  • 2006-2008 онд ЗГХЭГ-т Сайдын ажлын албаны ахлах

  • 2001-2015 онд Сөүл хотын соёл мэдээллийн төвийн Захирал

  • 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга

  • 2012-2015 онд Сүхбаатар дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга

  • 2014-2015 онд Нийслэлийн НАМЗХ-ны даргаар ажиллаж байжээ. 2016 оны НИТХ-ын сонгуулиар Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгч болсон бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогджээ.

Хуваалцах