Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийт 122 тарваганы нойтон махны зөрчил илэрчээ

2019 онд аймгийн хэмжээнд ашиг олох зорилгоор хууль бусаар ан амьтныг олон тоогоор агнасан, худалдсан, худалдан авсан 17 зөрчлийг таслан илрүүлсэн. Нийт 122 тарваганы нойтон махны зөрчил илэрсэнээс 37 тарваганы нойтон махыг эд мөрийн баримтаар хураан устгуулахаар ЗӨСТ/зооноз/-д шилжүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт 122 тарваганы нойтон махны зөрчил илэрчээ
Нийт 122 тарваганы нойтон махны зөрчил илэрчээ. Зураг: МҮОНРТ

2019 онд аймгийн хэмжээнд ашиг олох зорилгоор хууль бусаар ан амьтныг олон тоогоор агнасан, худалдсан, худалдан авсан 17 зөрчлийг таслан илрүүлсэн. Нийт 122 тарваганы нойтон махны зөрчил илэрсэнээс 37 тарваганы нойтон махыг эд мөрийн баримтаар хураан устгуулахаар ЗӨСТ/зооноз/-д шилжүүллээ.

Нийт 17 иргэнд 3.050.000 төгрөгийн торгууль ногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын 16.652.000 төгрөгийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авлаа. Монгол оронд хоёр зүйлийн тарвага байдаг бөгөөд хууль бусаар агнах нь түүний тоо толгойг цөөрөх гол шалтгаан болж, устаж болзошгүй гэсэн ангилалд багтсан байна. МУ-ын ЗГ-ын тогтоолоор 1 ширхэг эр тарвагыг 170.000 төгрөг, эмийг 200.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд хууль бусаар агнасан, худалдсан, худалдан авсан тохиолдолд 2 дахин нугалж төлүүлэхээр заасан байдаг.

Хуваалцах