Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийт 18769 иргэн азтан боллоо

Өнөөдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны 3 дугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 4 дүгээр сарын 14-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 18,650,280 бар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт 18769 иргэн азтан боллоо
Нийт 18769 иргэн азтан боллоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны 3 дугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 4 дүгээр сарын 14-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 18,650,280 баримт хамрагдсанаас:

10 сая төгрөгийн 1

5 сая төгрөгийн 15

1 сая төгрөгийн 170

200 мянган төгрөгийн 1663

50 мянган төгрөгийн 16920 баримт тохиролд таарч, нийт 18769 иргэн азтан боллоо.

Супер азтан 2 тодорлоо. Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 7.10 дахь хэсэгт заасны дагуу сугалааны тохиролоор тухайн төрлийн урамшуулалд 2 буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно... гэж заасны дагуу 2 супер азтанд тус бүр 50 сая төгрөг олгох юм.

Хуваалцах