Нийт 21529 жолоочид 728 сая төгрөгийн торгууль ногдуулав
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналт шалгалтаар энэ оны 11 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 612, эрхээ хасуулсан
Мэдээллийн алба

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналт шалгалтаар энэ оны 11 дүгээр сарын 9-17-ны өдрийг хүртэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 612, эрхээ хасуулсан үедээ автомашин жолоодсон 114 хүнийг зохих журмын дагуу торгожээ. Мөн бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 2417, ачааны автомашинд тавих дүрэм журам, стандарт, тогтоол, захирамж зөрчсөн 1030, нийтийн тээврийн хэрэгслийн стандарт норм, дүрэм, журам зөрчсөн 1276 зэрэг нийт 21529 жолоочид 728 сая төгрөгийн торгуулийн болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах арга хэмжээ авчээ.


















