Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийт 2300 гаруй хүн хэвтэн эмчлүүлсний бараг тал хувь нь нүүрсхүчлийн хийнд хорджээ

Өвлийн улиралд угаарын хийгээр хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ихэсдэг байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт 2300 гаруй хүн хэвтэн эмчлүүлсний бараг тал хувь нь нүүрсхүчлийн хийнд хорджээ
Нийт 2300 гаруй хүн хэвтэн эмчлүүлсний бараг тал хувь нь нүүрсхүчлийн хийнд хорджээ. Зураг: МҮОНРТ

Өвлийн улиралд угаарын хийгээр хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ихэсдэг байна. Ихэвчлэн ахуйн орчиндоо гэр бүлээрээ угаартах тохиолдол гардаг учраас үүнээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг санууллаа.

Тухайлбал, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн сүүлийн 5 жилийн мэдээгээр нийт 2300 гаруй хүн хордож хэвтэн эмчлүүлсний бараг тал хувь нь нүүрсхүчлийн хийгээр хордсон тохиолдол байгаа юм. Энэ тухай тус төвийн орлогч захирал н.Энхжаргал ярилаа.

Хэрэв угаартсан тохиолдолд эмнэлгийн байгууллагад шууд хандах нь чухал гэдгийг хэлж байна. Учир нь эм, сүү, ус уух зэргээр дур мэдэн эмчлэх оролдлого хийх нь хордлого тайлах эмчилгээг удаашруулах эрсдэлд хүргэдэг гэдгийг санууллаа.

Хуваалцах