Нийт 339 удаагийн сургалт хийж 15,424 хүнд хүний эрхийн мэдлэг, ойлголтыг олголоо
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн боловсролыг түгээх зорилгоор байгууллага, иргэдийн хүсэлт захиалгаар хүний эрхийн сургалтыг явуулдаг билээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн боловсролыг түгээх зорилгоор байгууллага, иргэдийн хүсэлт захиалгаар хүний эрхийн сургалтыг явуулдаг билээ.
Бид 2018 онд Улаанбаатар хот болон 21 аймагт нийт 339 удаагийн, 818.5 цагийн сургалт хийж 15,424 хүнд хүний эрхийн мэдлэг, ойлголтыг олголоо.
Сургалтад оролцогчид нь иргэд, ЕБС-ын сурагчид, оюутан залуус, сэтгүүлчид, бизнесийн байгуулагын ажилтнууд, төрийн албан хаагчид, хууль сахиулах байгууллагын албан хаагчид, Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны сургагч багш, удирдах зөвлөлийн гишүүд, Монголын хуульчдын холбооны гишүүд, өмгөөлөгчид, нийслэл, орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнууд зэрэг өргөн хүрээнд хүрч ажиллалаа.


















