Нийт 5800 гаруй барилгын газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг шалгана
Шалгалтаар газар хөдлөлөө гэхэд эдгээр барилга, байгууламж яах вэ гэдэг нь тодорхой болно гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээллээ.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд барьсан 5800 гаруй барилга газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг шалгах ажил эхэлнэ. Шалгалтаар газар хөдлөлөө гэхэд эдгээр барилга, байгууламж яах вэ гэдэг нь тодорхой болно гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээллээ.
Mongolian National Radio · Нийт 5800 гаруй барилгын газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг шалгана
Барьсан барилга газар хөдлөлтөд хэр тэсвэртэй эсэхийг шалгахаас гадна гаднаас импортолдог арматур, цемент чанарын шаардлага хангаж байна уу, үгүй юу гэдгийг лабораторид нарийн шалгуулахаар тогтжээ.
Түүнчлэн орон сууцны үнэ огцом өссөн нь үндэслэлттэй эсэхийг судлах, нарийвчлах ажлын хэсэг гаргасан тухай Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хэлсэн юм.


















