Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийт бараа эргэлт 536.7 сая америк доллараар өслөө

Монгол Улс 2018 оны эхний улиралд дэлхийн 113 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.6 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.5 тэрбум америк доллар, импорт 1.1 тэрбум америк долларт хүрлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт бараа эргэлт 536.7 сая америк доллараар өслөө
Нийт бараа эргэлт 536.7 сая америк доллараар өслөө. Зураг: МҮОНРТ

Монгол Улс 2018 оны эхний улиралд дэлхийн 113 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.6 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.5 тэрбум америк доллар, импорт 1.1 тэрбум америк долларт хүрлээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 536.7 (25.9%) сая америк доллар, үүнээс экспорт 182.5(14.0%) сая америк доллараар, импорт 354.2 (45.6%) сая америк доллараар тус тус өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл 2017 оны эхний улиралд 523.7 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2018 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 171.7 (32.8%) сая америк доллараар буурч, 351.9 сая америк долларт хүрчээ.

Экспорт 2018 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 182.5 сая америк доллараар өсөхөд боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 80.6 сая америк доллар, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт 80.8 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 354.2 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 86.8 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 54.2 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 75.8 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 57.7 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлсийнх 43.3 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Хуваалцах