Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Нийт экспортын 46.6 хувийг нүүрс бүрдүүлжээ

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр өнгөрсөн сард экспорт зургаан хувиар өсч, импорт 6.9 хувиар буурсан байна. Тэгвэл нийт экспортын 46.6 хувийг нүүрс бүрдүүлсэн байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт экспортын 46.6 хувийг нүүрс бүрдүүлжээ
Нийт экспортын 46.6 хувийг нүүрс бүрдүүлжээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр өнгөрсөн сард экспорт зургаан хувиар өсч, импорт 6.9 хувиар буурсан байна. Тэгвэл нийт экспортын 46.6 хувийг нүүрс бүрдүүлсэн байна.

Манай улс энэ оны эхний найман сард 9.5 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.8 хувиар буурсан үзүүлэлт гарсан ч экспортод нүүрсний эзлэх хувь өндөр хэвээр байгаа юм.

Дээрх үзүүлэлтийг дагаад экспортын нүүрсний орлого 693 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 45 хувиар багассан байна. Өнгөрсөн сард манай улс 1.3 сая тонн, долдугаар сард 0.7 сая тоон нүүрс экспортолж 150 гаруй сая төгрөгийн орлого олсон байна.

Хуваалцах