Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийт гэмт хэргийн 40 хувь нь хулгай гэв

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Бүрэнбаатар ЦЕГ-аас хэрэгжүүлж буй "Сар шинэ-2019" нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт гэмт хэргийн 40 хувь нь хулгай гэв
Нийт гэмт хэргийн 40 хувь нь хулгай гэв. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Бүрэнбаатар ЦЕГ-аас хэрэгжүүлж буй "Сар шинэ-2019" нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Монгол Улсад гарч буй нийт гэмт хэргийн 40 гаруй хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Өнгөрсөн жил гарсан хулгайн гэмт хэргийг 2016 онтой харьцуулахад нэмэгдсэн. Тиймээс "Цагаар сар" арга хэмжээний хүрээнд аж ахуй нэгж, томоохон зах худалдааны төвүүдэд харуул хамгаалалт, хяналтын ажиллагаагаа сайжруулах шаардлагыг тавьж байна” гэв. Түүнчлэн иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байж хулгай, залилангийн хэргээс болгоомжлохыг анхаарууллаа.

Мөн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Сар шинийн баяртай холбоотой Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хөдөлгөөний урсгал нэмэгддэг. Өнөөдөр өглөө 06:00 цагт Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд явж байсан хот хоорондын зорчигч тээврийн автобус осолдсон. Эл ослын улмаас хоёр жолооч газар дээрээ нас барж, 31 зорчигч бэртэж гэмтсэн. Орон нутгийн цагдаагийн байгууллага хэргийн газарт үзлэг явуулж, бэртэж гэмтсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Тиймээс иргэд олон нийтийг хөдөө орон нутагт зорчихдоо хурдаа тохируулах, замын хөдөлгөөний дүрмээ баримтлах, зорчигч тээврийн автобусны жолооч нар ээлжээ сольж, сайн амарсны дараа жолоо барихыг анхааруулж байна” гэв.

Үүнээс гадна Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн зам дагуу хурд хэмжигч, байнгын ажиллагаатай постууд ажиллуулах юм байна. Тиймээс иргэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, дүрмээ баримтлан зорчигч, ачаа тээшний нормыг хэтрүүлэхгүй байхыг сануулав.

Хуваалцах