Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийт хүн амын 50 хувь шүдний тусламж үйлчилгээ авч чаддаггүй

Шүдний эмчгүй сумын тоо 300-д хүрч, эмчтэй сумын тоо 30 байна. 2024 оноос хэрэгжүүлэх “Шүд” төслийг угтсан зохион байгуулалтын олон ажил эхлүүлнэ гэж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ярилаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт хүн амын 50 хувь шүдний тусламж үйлчилгээ авч чаддаггүй
Нийт хүн амын 50 хувь шүдний тусламж үйлчилгээ авч чаддаггүй. Зураг: МҮОНРТ

Нийт хүн амын 50 хувь шүдний тусламж үйлчилгээ авч чаддаггүй.

Шүдний эмчгүй сумын тоо 300-д хүрч, эмчтэй сумын тоо 30 байна. 2024 оноос хэрэгжүүлэх “Шүд” төслийг угтсан зохион байгуулалтын олон ажил эхлүүлнэ гэж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ярилаа.

Түүнчлэн авлигын гэмт хэргийн улмаас улсад хураасан хөрөнгийг хавдрын өвчлөл, эрхтэн шилжүүлэх мэс засалд шаардлагатай тоног, төхөөрөмж, бусад зардалд зарцуулан. Тухайлбал, элэг шилжүүлэх суулгах шаардлагатай 100 гаруй иргэн мэс заслын тасгийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалж хоёр жил хүлээж байна.

Хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах шинэ эмнэлэг барихад багадаа 200 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Нийт 310 гаруй тэрбум төгрөгийн зардал хэрэгтэй. Энэ хөрөнгийг авлигын гэмт хэргийн улмаас улсад хураасан эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн ярианд анхаарлаа хандуулъя.

Mongolian National Radio · Нийт хүн амын 50 хувь шүдний тусламж үйлчилгээ авч чаддаггүй

Эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд өнөөдрийн байдлаар 860 мянга гаруй хүн хамрагджээ. Үзлэгт орсон нийт иргэдийн 65 орчим хувь нь 0-17 насны хүүхэд байгаа бол, хүүхдийн өвчлөлийн 239 мянга шахам сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 61.5 хувийг шүд цоорох өвчлөл эзэлжээ.

Хуваалцах