Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Нийт нутгийн 10 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдлыг танилцуулъя.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт нутгийн 10 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
Нийт нутгийн 10 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна. Зураг: МҮОНРТ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдлыг танилцуулъя. 2023 оны тавдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна.

Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын ихэнх, Увс, Ховд, Хөвсгөл, Төв, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй.

Орхоны нийт, Увс, Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Дорноговь, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар дунд, Дархан-Уул, Дорнодын нийт, Хэнтийн ихэнх, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Төвийн зарим, Булган, Өмнөговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар хэвийн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах