Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийт нутгийн 20 орчим хувьд ургамал цухуйгаагүй байна

Бэлчээрийн ургамлын ургалт дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар Хэнтий, Дорнод, Булган, Дархан-Уулын ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн зарим,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт нутгийн 20 орчим хувьд ургамал цухуйгаагүй байна
Нийт нутгийн 20 орчим хувьд ургамал цухуйгаагүй байна. Зураг: МҮОНРТ

Бэлчээрийн ургамлын ургалт дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар Хэнтий, Дорнод, Булган, Дархан-Уулын ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Увс, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Ховд, Завхан, Архангайн ганц нэг сумдын нутгаар дунд буюу ургамал оройтож цухуйсан байна.

Ховд, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Төв, Дорноговь, Сүхбаатарын зарим нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байна. Харин нийт нутгийн 20 орчим хувьд ургамал цухуйгаагүй байна.

Хуваалцах