Нийт төрөлтийн 20 гаруй хувь нь кесарево хагалгаагаар төрдөг байна
Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт жилдээ 1000 гаруй эх, сардаа 80-90 эх амарждаг байна. Үүнээс 20 гаруй хувь нь кесарево хагалгаагаар төрдөг талаар эмч нар хэлж байсан юм.
Мэдээллийн алба

Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт жилдээ 1000 гаруй эх, сардаа 80-90 эх амарждаг байна. Үүнээс 20 гаруй хувь нь кесарево хагалгаагаар төрдөг талаар эмч нар хэлж байсан юм.
Төв аймгийн хувьд төрөх насны эмэгтэйчүүдийн дунд хагалгаагаар төрөх хүсэлтэй эх харьцангуй бага байдаг төдийгүй тодорхой заалтын дагуу л дээрх замаар төрдөг байгаа юм. Мөн ургийн гажиг жилээс жилд нэмэгдэж байгаа ч эхо оношилгоогоор урьдчилсан сэргийлэх боломжтой болсон байна.
Харин жирэмсэн эх эрт хяналтанд ороогүйн улмаас ургийн гажгийг илрүүлж чадалгүй төрүүлэх тохиолдол хэд хэд гарчээ.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг нь 28 ортой үйл ажиллагаагаа явуулж жилдээ 1,000 гаруй эх, хүүхдийг эсэн мэнд амаржуулдаг. Төв аймгийн 27 сумын эхчүүдийг хүлээн авч төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлдэг байна.
Нийт төрөлтийн 20 гаруй хувь нь кесарево хагалгаагаар төрж, төрсөн эхчүүдийн 50,5% нь аймгаас, 49,5% нь сумдаас ирж үйлчлүүлж байна.


















