Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Нийт зээлдэгчийн тоо 53611 болжээ

Өнгөрсөн хоёрдугаар сард арилжааны банкууд шинээр нийт 1475 зээлдэгчид 81.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт зээлдэгчийн тоо 53611 болжээ
Нийт зээлдэгчийн тоо 53611 болжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн хоёрдугаар сард арилжааны банкууд шинээр нийт 1475 зээлдэгчид 81.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна. Улмаар хоёрдугаар сарын төгсгөлийн байдлаар банкуудын ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 2121.8 тэрбум төгрөгт хүрчээ. Нийт зээлдэгчийн тоо 53611 болсон байна. Монголбанк арилжааны банкуудтай хамтран 2013 оны зургаадугаар сард ипотекийн зээлийн санхүүжилтийн шугамыг анх удаа нээснээс хойш арилжааны банкуудын энэ төрлийн зээл олголт эрчимтэй нэмэгдэж байгаа юм. Зургаадугаар сараас хойш банкууд 15000 гаруй иргэнд шинээр ипотекийн зээл олгоод байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 115.5 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Түлхүүр үг:зээл
Хуваалцах