Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн байрны галлагааны өрөөнд гал гарч нэг хүн нас баржээ

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн байрны галлагааны өрөөнд гал гарч нэг хүн нас баржээ
Нийтийн байрны галлагааны өрөөнд гал гарч нэг хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

“Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 1 дүгээр гудамжны нийтийн байранд гал гарч байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад энэ сарын 1-нд 08:49 цагт бүртгэгджээ. Энэ мэдээллийн тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад дээрх нийтийн байрны галлагааны өрөөнд гал гарч улмаар 50 настай, эмэгтэй “О” угаартан нас барж, 19 настай, эрэгтэй “М” угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад хүргэжээ. Гал гарсан шалтгааныг тогтоохоор тус цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Хуваалцах