Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Нийтийн эргүүл алга болсон хүүг олжээ

Өнгөрсөн сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс буюу гэрийнхээ гадаа тоглож байсан есөн настай хүү сураггүй алга болсон хэрэг гарсан.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн эргүүл алга болсон хүүг олжээ
Нийтийн эргүүл алга болсон хүүг олжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс буюу гэрийнхээ гадаа тоглож байсан есөн настай хүү сураггүй алга болсон хэрэг гарсан. Тэгвэл эрэн сурвалжлагдаж байсан эл хүүг өнөөдөр буюу энэ сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Нийтийн эргүүл н.Өнөрзаяа олж холбогдох хүмүүсийг дуудсан байна. Хүүг тус хорооны Тахилтын дөрөвдүгээр гудамжны айлаас олж, Сүхбаатар дүүргийн холбогдох албаныханд хүлээлгэн өгчээ

Хуваалцах