Нийтийн эзэмшил газар, гудамж зам талбайн газрын ашиглалт, орчны төлөв байдалд шалгалт хийлээ
Өлгий сумын иргэдээс ирүүлсэн өргөдлийн мөрөөр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Өлгий сумын нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшил газар, гудамж зам талбайн газрын ашиглалт, орчны төлөв байдалд холбогдох хяналтын улсын байцаагчид хяналт шалгалтыг хийж гүйцэтгэв.
Мэдээллийн алба

Шалгалтаар 2018 онд үер буух үеэр нийтийн эзэмшил газар, гудамж, зам талбайд хашаа байшин, эд хөрөнгөө хамгаалах үүднээс зөвшөөрөлгүйгээр үерийн ус зайлуулах шуудуу татсан, Өлгий сумын нутаг дэвсгэр дэх нийтийн гудамж, зам талбайд /ус зайлуулахаар ухсан шуудууд/ бохир ус, үнсний хаягдал, хог хаяж газар, ус, агаар, хөрс, орчныг их хэмжээгээр бохирдуулж байгаа асуудалд сумын Засаг даргын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллаагүй, багуудын айл өрхүүд нь оршин сууж буй газрынхаа нийтийн эзэмшил газарт хамаарах гудамж талбай, орон сууцны орчим, үерийн хамгаалалтын далан, үерийн улмаас үүссэн жалга шуудууд ахуйн болон малын гаралтай хог хаягдал хаясан, бохир ус асгасан, ахуйн хог хаягдал түр хадгалах цэг/үнсний хашлага/, зориулалтын бус газар ил задгай бие зассан зэрэг зөрчлүүд илэрсэн.
Зөрчил дутагдлыг үндэслэн Өлгий сумын Засаг даргад хугацаат албан шаардлага өгч, албан шаардлагын биелэлтийг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хугацаандаа ирүүлэхийг мэдэгдлээ.
Эх сурвалж: НМХГ