Нийтийн эзэмшлийн талбай дахь хайс, хашлагыг угаав
“Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-аас дүүргийнхээ 50 жилийн ойг өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр, хог хаягдалгүй угтах зорилт тавин идэвхийлэн ажиллаж байна.
Мэдээллийн алба

“Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-аас дүүргийнхээ 50 жилийн ойг өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр, хог хаягдалгүй угтах зорилт тавин идэвхийлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд энэ сарын 4-нд Энэбишийн өргөн чөлөөний зам дагуух өнгө үзэмжээ алдсан хайс хашлагууд, ТБД андуудын урдах хөшөө, тус газар орчмын хайс, сандал зэргийг угааж цэвэрлэн өнгө үзэмжийг нь сэргээлээ.
Мөн Амарсанаагийн гудамж /Модны-2/ дагуух эвдэрч хэмхэрсэн хайснуудад засвар үйлчилгээ хийж алга болсон хайснуудыг нөхөж янзаллаа. Ихэнх эвдрэлүүд жолооч нарын буруутай үйлдлээс шалтгаалан гардаг байна.
Тус ажилд Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-ын зам талбайн 90 орчим үйлчлэгч, Ногоон байгууламж нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт үйлчилгээний хэлтсийн ажилчид бүтэн өдрийн турш ажиллажээ.


















