Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн эзэмшлийн талбайд газар шорооны ажил хийж байсныг зогсоолоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Отгонтэнгэр дээд сургуулийн зүүн талд байрлах Ляна хө рестораны урд хэсэгт нийтийн эзэмшлийн зам талбайд өргөтгөл барих гээд газар шорооны ажил хийж б

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн эзэмшлийн талбайд газар шорооны ажил хийж байсныг зогсоолоо
Нийтийн эзэмшлийн талбайд газар шорооны ажил хийж байсныг зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Отгонтэнгэр дээд сургуулийн зүүн талд байрлах Ляна хө рестораны урд хэсэгт нийтийн эзэмшлийн зам талбайд өргөтгөл барих гээд газар шорооны ажил хийж байна гэх мэдээллийн дагуу энэ сарын 09 дүгээр сарын 04-ний өдөр хяналт шалгалт явууллаа. Шалгалтын үеэр өмнө нь байсан үүдний гонх хэсгийг буулгасан байдалтай байсан бөгөөд тодруулахад барилгын гадна фасадыг шинэчлэх зорилгоор буулгасан, өргөтгөлийн ажил хийхгүй шилэн фасад хийнэ гэсэн хариу тайлбар өгчээ.Улмаар 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус газарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг хяналт шалгалт хийхээр очиход барилгын үүдэн хэсэгт газар ухагч экскаватор байрлуулж, автозамын боржуур давуулан явган хүний зам талбайг эвдэж, газар шорооны ажил хийсэн байдалтай байв. Нийтийн эзэмшлийн газарт дур мэдэн,зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил хийж байсныг газар дээр нь таслан зогсоож, эзэн холбогдогчийг шалгаж байна. Тус рестораны үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.

Хуваалцах