Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн эзэмшлийн талбайд зогсоол болон багана барих ажил хийж байсныг зогсоолоо

нийтийн эзэмшлийн талбайд зогсоол болон багана барих ажил хийж байсныг зогсоон зөрчлийг арилгуулан ажиллалаа

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн эзэмшлийн талбайд зогсоол болон багана барих ажил хийж байсныг зогсоолоо
Нийтийн эзэмшлийн талбайд зогсоол болон багана барих ажил хийж байсныг зогсоолоо. Зураг: МҮОНРТ

“Нийслэлийн Засаг даргын 02 тоот албан даалгаврын дагуу ЕБС, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын, тоглоомын талбайд хийсэн хяналт шалгалтаар НМХГ-ын даргын 02-01/1805 тоот мэдэгдлийг 32 хорооны Засаг дарга нар, 18 боловсролын байгууллага, ААНБ, 13 иргэн, 72 СӨХ-д хүргүүллээ.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамжны явган хүний зам хаасан “Жинхэнэ уянга” ХХК-ийн газар ашиглалтын байдалд шалгалт хийж, тус компани нь нийтийн эзэмшлийн талбайд зогсоол болон багана барих ажил хийж байсныг зогсоон зөрчлийг арилгуулан ажиллалаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Хуваалцах