Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн гэр, байшин, хашааны лаг шаврыг арилгах ажил үргэлжилж байна

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүссэн үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн гэр, байшин, хашааны лаг шаврыг арилгах ажил үргэлжилж байна
Нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн гэр, байшин, хашааны лаг шаврыг арилгах ажил үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүссэн үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил үргэлжилж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас үерийн нөхцөл байдал үүссэнээс хойш хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан, Аврах анги, 6 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид нэрвэгдэгсдийг эрэн хайх, автозам, гарцыг чөлөөлөх, усанд урссан автомашинуудыг татан гаргах, үерийн усанд автсан иргэдийн гэр, байшин, хашааны усыг соруулах, лаг шаврыг арилгах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж, аюулгүй байдлыг хангаж байна.

Өнөөдрийн байдлаар алба хаагчид дүүргийн 21, 27, 29 дүгээр хороодын үерт өртсөн нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн гэр, байшин, хашааны лаг шаврыг арилгаж ариутгал халваргүйжүүлэлтэд бэлтгэж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Хуваалцах