Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн орон сууцны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй газруудад шалгалт хийж байна

Нийслэлийн мэргжлийн хяналтын газраас 2018 онд нийтийн орон сууцны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад төлөвлөгөөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтуудыг хийсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн орон сууцны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй газруудад шалгалт хийж байна
Нийтийн орон сууцны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй газруудад шалгалт хийж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн мэргжлийн хяналтын газраас 2018 онд нийтийн орон сууцны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад төлөвлөгөөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтуудыг хийсэн.

Хяналт шалгалтаар стардарт эрүүл ахуйн шаардлага хангахгүй байсан согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй болон түүгээр үйлчилдэг газруудад аттестатчилл, Нийслэлийн цагдаагийн газартай хамтарсан төлөвлөгөөт бус шөнийн шалгалт хийлээ. 2018 оны төлөвлөгөөт хяналт шалгалтуудаар Орон сууцны тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай, Зөрчилийн тухай хуулиуд болон холбогдох дүрэм журам, стандартыг зөрчсөн нийт 123 газруудын тусгай зөвшөөрөл болон үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах гэрээг цуцлуулах нэрсийн жагсаалтыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүргүүллээ .

Хуваалцах