Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилж байна

"Тийн унжлагат" хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярын өдрүүдэд буюу 2018 оны 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 87 чиглэлийн 694 их, дунд багтаамжийн автобус, троллейбус иргэдэд 08.00-22.30 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилж байна
Нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилж байна. Зураг: МҮОНРТ

"Тийн унжлагат" хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярын өдрүүдэд буюу 2018 оны 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 87 чиглэлийн 694 их, дунд багтаамжийн автобус, троллейбус иргэдэд 08.00-22.30 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилж байна.

Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн шуурхай зорчих эрэлтийг хангах үүднээс хөдөлгөөний ачаалал нэмэгддэг, хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо гэсэн нийт 19 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 42-оор нэмээд байна.

Иймд иргэд та бүхэн түгжрэл сааталд цаг хугацаа, бензин шатах тослох материалаа үрэлгүй нийтийн тээврийн хэрэгслийг сонгож, хурдан шуурхай зорчих боломжтой юм.

Хуваалцах