Нийтийн тээвэрт нийлүүлсэн автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг өргөн хүрээнд шалгаж байна
Нэр бүхий компанийн дансанд байсан 3.4 сая ам.долларыг царцаасан бол БНСУ-ын хоёр иргэнийг цагдан хорьж, хоёр иргэнд хилийн хориг тавьсан.
Мэдээллийн алба

Ногоон автобустай холбоотой хэрэгт 11 хүний гэр, ажлын байрт нэгжлэг хийж, 25 хүнийг яллагдагчаар татсан.
Нэр бүхий компанийн дансанд байсан 3.4 сая ам.долларыг царцаасан бол БНСУ-ын хоёр иргэнийг цагдан хорьж, хоёр иргэнд хилийн хориг тавьсан.
Зөвхөн ногоон автобус гэлтгүй нийтийн тээвэрт нийлүүлсэн автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг өргөн хүрээнд шалгаж байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 1-р албаны дарга, ахлах комиссар Э.Оюунболдын яриаг сонсгоё.
Mongolian National Radio · Нийтийн тээвэрт нийлүүлсэн автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг өргөн хүрээнд шалгаж байна
Автобус худалдан авах, хүлээн авах ажиллагаа хуулийн хүрээнд явсан уу, албан тушаалтнууд хахууль авах замаар бусдад давуу байдал олгосон уу, оруулж ирсэн автобус нь чанар, стандартын шаардлага хангасан уу, нийлүүлэгч аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал олгосон уу гэх агуулгаар шалгалтын ажил ид өрнөж байна.
Түүнчлэн ногоон автобусны худалдан авалтад зарцуулсан гэх 134.5 тэрбум төгрөгийн зарцуулалтыг нэг бүрчлэн мөнгө мөшгөх аргаар шалгаж эхэлжээ.


















