Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээвэртэй холбоотой 5 зөрчил бүртгэгджээ

Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 338 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн байна.

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээвэртэй холбоотой 5 зөрчил бүртгэгджээ
Нийтийн тээвэртэй холбоотой 5 зөрчил бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 338 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 9 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 2. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 48 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Сансарын Тунелийн баруун туслах замд амины Jeep wrangler автомашины жолооч нь явган зорчигч 40 настай Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан.

2. БГД-ийн нутаг 25-р эмийн сангийн уулзварын урд замд амины T.Prius маркийн автомашины жолооч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Ц жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч У нарын 2 хүн гэмтсэн.

Өчигдөр Замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний автобустай холбоотой 5 зөрчил бүртгэгдэж, үүнээс зам тээврийн осолд холбогдон авто машинтай шүргэлцсэн 2, хий хөлдсөн 3 зөрчил бүртгэгдсэн байна.

Хуваалцах