Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврээр зорчихдоо ч урам, ухаарал авах боломжтой боллоо

Залуусын 70 гаруй хувь нь өдөр бүр нийтийн тээврээр зорчдог. Тэдгээр залуус нийтийн тээврээр зорчиж байхдаа ихэвчлэн юу хийдэг бол. Ихэнх нь дуу сонсож, фэйсбүүк, инстаграм, твиттэр “ухдаг” болов уу.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврээр зорчихдоо ч урам, ухаарал авах боломжтой боллоо
Нийтийн тээврээр зорчихдоо ч урам, ухаарал авах боломжтой боллоо. Зураг: МҮОНРТ

Залуусын 70 гаруй хувь нь өдөр бүр нийтийн тээврээр зорчдог. Тэдгээр залуус нийтийн тээврээр зорчиж байхдаа ихэвчлэн юу хийдэг бол. Ихэнх нь дуу сонсож, фэйсбүүк, инстаграм, твиттэр “ухдаг” болов уу. Олон нийтийн сүлжээ болон дуунаас урам зориг авдаг залуус ч нийтийн тээврээр зорчиж байхдаа урам өгөх үгсийг унших боломжтой боллоо

МЗХ-оос залуустаа “Ухамсар Нэмье”, “Сэтгэл Нэмье”, “Итгэл Нэмье”, “Ухаан Нэмье”, “Мэдрэл Нэмье” зэрэг аянуудын хүрээнд нийтийн тээврийн бариулд урам зориг, ухаарал нэмэх үгсийг дөрөвдүгээр сараас эхлэн байршуулсан билээ. Энэ сарын “Сэрэл Нэмье” аяны хүрээнд “Тэнүүн Огоо” ХХК-ны 40 гаруй нийтийн тээвэрт урам, итгэл, сэтгэл нэмэх үгсийг байршууллаа.

Автобуснуудын бариулд “Хүсэл мөрөөдөл дууссан цагт амьдрал дуусдаг”, “Сэрэл гэж юу вэ”, “Хүсэлтэй байхын өмнө #Сэрэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй”, “Ямар нэг зорилго тавих, шинэ мөрөөдөлтэй байхад хэзээ ч оройтохгүй”, “Мөрөөдлөө гүйцэхийн төлөө амьдар”, “Сэтгэл хаанаас төрдөг бэ” зэрэг урам, ухаарал өгөх үгсийг байршууллаа.

Энэхүү санаачлагийг дэмжин нийгмийн хариуцлагынхаа хүрээнд залууст эерэг хандлага, зөв бодол, сэтгэл, итгэл, мөрөөдөл нэмэх үгсийг байршуулахад хамтран ажилласан “Тэнүүн Огоо” ХХК талархал илэрхийлье.

Хуваалцах