Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийг батлав

Тиймээс энэхүү тогтоолын дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийг 13 хүний бүрэлдэхүүнтэй байхаар болжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийг батлав
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийг батлав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэхэд шаардлагатай төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, нийслэлийн иргэдэд стандартын шаардлага хангасан шинэ тээврийн хэрэгслээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, тэдгээрийг дэмжин ажиллах зорилгоор өнгөрсөн онд “Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр болон “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-г баталсан.

Нийтийн тээврийг хөгжүүлэх сан нь нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэхэд шаардлагатай төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжин ажиллах бөгөөд уг сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн батлав. Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэхээс гадна нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Зөвлөлийн дарга байх аж.


Мөн Зөвлөлийн даргын санал болгосноор Зөвлөлийн нарийн бичгийн дарга болон гишүүдийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Тээврийн газрын холбогдох албан тушаалтнууд, болон тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага, иргэний төлөөллөөс бүрдсэн есөөс доошгүй гишүүнтэй байхаар гурван жилд нэг удаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаас томилох заалттай юм. Тиймээс энэхүү тогтоолын дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийг 13 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтжээ.

Хуваалцах