Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийн 20 чиглэлийн маршрутад түр өөрчлөлт оруулна

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Иймд тухайн замаар зорчдог нийтийн тээврийн 20 чиглэлд түр өө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн 20 чиглэлийн маршрутад түр өөрчлөлт оруулна
Нийтийн тээврийн 20 чиглэлийн маршрутад түр өөрчлөлт оруулна. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Иймд тухайн замаар зорчдог нийтийн тээврийн 20 чиглэлд түр өөрчлөлт оруулахаар боллоо.Тухайн чиглэлүүд нь Токиогийн гудамж, Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж, Гэндэнгийн гудамжаар болон Бага тойруугаар тойрч үйлчлэх юм. Тодруулбал:Токиогийн гудамжаарЧ:7 Нисэх-МУБИС-Ард кино театрЧ:28 Сэлх-7 буудал-Ард кино театрЧ:29А Сэлбэ амралт-Сансар-Хөгжим бүжгийн коллеж-Өргөө амаржих газарЧ:48 Зүүн салаа-Чингэлтэй дүүрэг-МУБИСЧ:48А Зүүн салаа Шинэ зам /Хойгуур/-Чингэлтэй дүүрэг-МУБИСЧ:51 3,4-р хороолол-МУИС-Дүнжингарав худалдааны төвЧ:53 Яармаг-МУБИСЧ:69А Зунжин худалдааны төв-Ард кино театрХО:2 Шарга морьт-Дүнжингарав худалдааны төвСамбуугийн гудамжаарЧ:8 Хайлааст-МУБИС-Цэцэг төвЧ:23 Чингэлтэй /Зүрх уул/-МУБИС-Цэцэг төвЧ:55 Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамжЧ:66 Зайсан - Цэцэг төв - 11-р хороололБээжингийн гудамжаарЧ:30 Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театрЧ:63 Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театрЧ:71 120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбайГэндэнгийн гудамжаарЧ:72 Богдхан амралт-Төв номын сан-МУБИС-Хөгжим бүжгийн коллежБага тойруугаарЧ:34 Шар хад-Сансар-Ард кино театр-ТЭЦ 3Ч:57 Улаанчулуут-Их наран-МУИСЧ:57Б Алтан овоо-Улаанчулуут-Их наран-МУИС чиглэлийн автобуснууд иргэдэд үйлчилнэ.Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Хуваалцах