Нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна
"Цагийн хүрд" хөтөлбөр энэ долоо хоногт нийтийн тээврийн хүртээмжтэй холбоотой асуудлаар цуврал сурвалжилга бэлтгэн үзүүлнэ.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" хөтөлбөр энэ долоо хоногт нийтийн тээврийн хүртээмжтэй холбоотой асуудлаар цуврал сурвалжилга бэлтгэн үзүүлнэ.
Сүүлийн 10 жилд дорвитой парк шинэчлэлт хийгдээгүйн улмаас нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилж байгаа нийт автобусны талаас илүү хувь нь ашиглалтаас гарчээ.
Актлагдсан автобустай, дээрээс нь хүртээмж муу байгаагаас шалтгаалж иргэд ажилдаа цагтаа очиж чадахгүй, зам дагаж алхахаас өөр аргагүйд хүрч байна.
Нийтийн тээврийг өргөжүүлэх төлөвлөгөө хэзээ хөрсөн дээр бууж бодит ажил болох вэ. Энэ сэдвээр бид дараах сурвалжилгыг бэлтгэлээ.


















