Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийн автобусыг цахилгаан болон хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ

2018 он Зам, тээврийн салбарт бодлогын чухал шийдвэр гаргасан жил байлаа. Тэгвэл энэ удаад бид авто тээврийн салбарын онцлох ажлуудыг цувралаар танилцуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн автобусыг цахилгаан болон хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ
Нийтийн тээврийн автобусыг цахилгаан болон хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ. Зураг: МҮОНРТ

2018 он Зам, тээврийн салбарт бодлогын чухал шийдвэр гаргасан жил байлаа. Тэгвэл энэ удаад бид авто тээврийн салбарын онцлох ажлуудыг цувралаар танилцуулж байна.

Засгийн газраас ирэх оны тавдугаар сарын 15-наас эхлэн дизель хөдөлгүүртэй автобус, автомашиныг утааны шүүлтүүргүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон. Энэ шийдвэрийн дагуу замын хөдөлгөөнд оролцож буй нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаан болон хийн түлшний хэрэглээнд үе шаттайгаар шилжүүлэх, утааны шүүлтүүр суурилуулах ажил хийгдэж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Японы Олон Улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагатай 2017 онд байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд “Нийтийн зорчигч тээврийн их багтаамжтай автобусанд тортогжилтын ялгарлыг бууруулах “DPF” /diesel particulate filter/ шүүлтүүрийг суурилуулан хөө тортгийн хэмжээг бууруулах төсөл”-ийг эхлүүлээд байгаа юм. Одоогийн байдлаар “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 16, “Сутайн буянт” ХХК-ийн 8 буюу нийт 24 их багтаамжийн автобусанд уг шүүлтүүрийг суурилуулж, туршилт судалгааны ажлыг хийж гүйцэтгээд байна.

Зам, тээврийн хөгжлийн яам

Хуваалцах