Нийтийн тээврийн хэрэгсэлд байрлуулсан хөдөлгөөнт камераар 1598 зөрчил илрүүлжээ
НЗД-ын 2012 оны А\724 дүгээр захирамжийн хүрээнд “Нийтийн тээврийн хэрэгсэл-Автобусны зогсолт зогсоол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийтийн тээврийн автобусуудад хяналтын телекамерыг суурилуулсан байна.
Мэдээллийн алба

НЗД-ын 2012 оны А\724 дүгээр захирамжийн хүрээнд “Нийтийн тээврийн хэрэгсэл-Автобусны зогсолт зогсоол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийтийн тээврийн автобусуудад хяналтын телекамерыг суурилуулсан байна. Энэхүү хяналтын камер өнөөдрийг хүртэл 1598 зөрчил тэмдэглэн авсан бөгөөд тэрхүү бичлэгүүдийг баримтжуулан Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлж, гэрийн хаягаар торгуулийн арга хэмжээ авахуулахаар хүргүүлсэн байна.
.jpg)
Жолоочид замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон автобусны буудал дээр удаан хугацаагаар зогсож тээврийн хэрэгслээ байрлуулсан, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил гаргавал нийтийн тээврийн хэрэгсэлд байршуулсан хөдөлгөөнт телекамераар таны гаргаж буй зөрчил бичигдэж гэрийн хаягаар торгуулийн мэдэгдэх хуудас хүргэгдэх тул замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж замын хөдөлгөөнд сахилгатай оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас анхааруулж байна.


















