Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийн шинэ үйлчилгээний автобусны маршрут

Өнөөдрөөс эхлэн 10 өдрийн турш Нийслэлийн Тээврийн газартай албан ёсны гэрээтэй хамтран ажилладаг Том, жижиг оврын автобусны 25 компанийн автобус, микро автобус цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн шинэ үйлчилгээний автобусны маршрут
Нийтийн тээврийн шинэ үйлчилгээний автобусны маршрут. Зураг: МҮОНРТ

Өнөөдрөөс эхлэн 10 өдрийн турш Нийслэлийн Тээврийн газартай албан ёсны гэрээтэй хамтран ажилладаг Том, жижиг оврын автобусны 25 компанийн автобус, микро автобус цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байна. 500 төгрөгийн нэг тасалбараар нийтийн тээврийн хэрэгслээс гадна төмөр замын RAILBUS-аар өдрийн турш хэдэн ч удаа сэлгэлт хийж, үйлчлүүлэх боломжтой. Туршилтын шинэ үйлчилгээтэй холбогдуулан цагийн хуваарийн дагуу богино эргэлтээр явахын тулд автобусны зарим чиглэлд өөрчлөлт орсон. Энхтайваны өргөн чөлөө чиглэлд 80 автобус хоёр минутын зайтай, Сэлбэ-Зайсангийн чиглэлд 40 автобус гурван минутын зайтай, Чингэлтэй дүүрэг-Тэц-3-ын чиглэлд 30 автобус долоон минутын зайтай, Нисэх-Дүнжингаравын чиглэлд 20 автобус найман минутын зайтай гэх зэргээр иргэдэд үйлчлэх нарийн цагийн хуваариар үйлчилж байна. Маршрутын өөрчлөлтийг зургаар танилцуулъя.

Хуваалцах