Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нийтийн тээврийн суурь судалгаа, Улаанбаатар хотын нэгдсэн програм хангамж”-ийг боловсруулна

Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/273 дугаар захирамж гаргалаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нийтийн тээврийн суурь судалгаа, Улаанбаатар хотын нэгдсэн програм хангамж”-ийг боловсруулна
“Нийтийн тээврийн суурь судалгаа, Улаанбаатар хотын нэгдсэн програм хангамж”-ийг боловсруулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/273 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх “Нийтийн тээврийн суурь судалгаа, Улаанбаатар хотын нэгдсэн програм хангамж” боловсруулах 600 сая төгрөгийн төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгав.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Нийтийн тээврийн газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.

Хуваалцах