Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийн угаалга, цэвэрлэгээг тогтмол хийж байна

Хаврын цэвэрлэгээний аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-тай хамтран зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн угаалга, цэвэрлэгээг тогтмол хийж байна
Нийтийн тээврийн угаалга, цэвэрлэгээг тогтмол хийж байна. Зураг: МҮОНРТ

Хаврын цэвэрлэгээний аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-тай хамтран зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 буюу нийт 18 аж ахуйн нэгжийн 5579 (давхардсан тоогоор) автобуснуудын дотор, гадна угаалга, ариутгал хийж 548 автобусны суудлын бүрээсийг солиод байна.

Нийтийн тээврийн ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5012:2021 стандартын 6.13-д заасны дагуу “Тээвэрлэгч нь үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гарахын өмнө дотор, гадна талыг угаалгаж, зорчигчдын суудал, бариул зэргийг арчиж бүрэн цэвэрлэгээ хийж, шаардлагатай тохиолдолд ариутгал,халдваргүйжүүлэлтийг зохих зааврын дагуу хийж” ажилладаг.

Иймд иргэд зорчигч та автобусаа хайрлан, соёлтой, цэвэрхэн, ариг, гамтай үйлчлүүлэхийг уриалж байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Хуваалцах