Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийн үйлчилгээ эрс сайжирсан гэв

Өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах өдөрлөг Чингисийн талбайд боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн үйлчилгээ эрс сайжирсан гэв
Нийтийн тээврийн үйлчилгээ эрс сайжирсан гэв. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах өдөрлөг Чингисийн талбайд боллоо. Сүүлийн жилүүдэд автобусуудад парк шинэчлэл хийж, зорчигчид ухаалаг картаар зорчих болсон гээд энэ салбарт олон дэвшил гарсныг өдөрлөгийн үеэр тээвэрчид хэлж байна.

Өмнө нь иргэд автобус ирэхийг удаан цагаар хүлээж, суусныхаа дараа ч гадаа яваагаас ялгаагүй тохьгүй орчинд үйлчлүүлдэг байсан. Харин өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж, тав тух нэмэгдсэнийг хэлж байна.

Өнгөрсөн долоо хоногоос Зорчигч тээврийн нэгтгэлийн автобус баазуудын жолооч нар нийслэлчүүддээ ёслолын хувцастай үйлчилж эхэлсэн. Энэ санаачилгыг хувийн автобус компаниуд ч дэмжин ажиллахаар болсон. Үйлчилгээний ажилтнуудаас гадна зорчигчдын соёл ч нэмэгдэж байгааг жолооч нар хэлж байна.

Зорчигч тээврийн нэгтгэл 280 гаруй автобус үйлчилгээнд гаргадаг. Өнгөрсөн жил 98 автобусыг нь шинэчилсэн. Өнөөдөр нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа нийт зорчигчдын 75 хувь нь ухаалаг карт ашигладаг. Гэхдээ олон улсын томоохон хотуудын хэмжээнд хүрч нийтийн тээврийг хөгжүүлэхийн тулд хийж хэрэгжүүлэх ажил олон байгааг ч тэд хэлж байлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах