Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийн үйлчилгээний 7 чиглэлд түр өөрчлөлт оруулаад байна

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруугийн зүүн хэсэг KFC-ийн уулзвараас Дүнжингаравын гудамж Богдхан уулын арын авто замын хөдөлгөөнийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн үйлчилгээний 7 чиглэлд түр өөрчлөлт оруулаад байна
Нийтийн тээврийн үйлчилгээний 7 чиглэлд түр өөрчлөлт оруулаад байна. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруугийн зүүн хэсэг KFC-ийн уулзвараас Дүнжингаравын гудамж Богдхан уулын арын авто замын хөдөлгөөнийг 2023 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 23:00 цагаас 2023 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 06:00 цагийн хооронд хязгаарлаж, авто замын засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний 7 чиглэлд түр өөрчлөлт оруулаад байна.Өөрчлөлт орсон чиглэлүүд:Ч:42Z Сүлжмэл – Нарны гүүр – ЗайсанЧ:45Z Ган хийц – ХМК – ЗайсанЧ:52Z 3,4-р хороолол – Тэнгис кинотеатр – ЗайсанЧ:55Z Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамжЧ:65Z Зайсан - Офицеруудын ордонЧ:66Z Зайсан - Цэцэг төв - 11-р хороололЧ:72Z Богдхан амралт - Төв номын сан - МУБИС - Хөгжим бүжгийн коллежНийтийн тээврийн хэрэгслүүд дээрх зураглалын иргэдэд үйлчилнэ.Иргэд та бүхэн тухайн чиглэлийн замналын мэдээллийг харахдаа /UB bus/ “Z” тэмдэгтэйг харна уу.Чиглэл болон үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Хуваалцах