Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийн үйлчилгээний автобусуудад хяналт, шалгалт хийж байна

Нийслэлийн Тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хэрэгслийн өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих нэгдсэн шалгалтыг 2

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусуудад хяналт, шалгалт хийж байна
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусуудад хяналт, шалгалт хийж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хэрэгслийн өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих нэгдсэн шалгалтыг 2 үе шаттай явуулж байна. Шалгалтын эхний ээлжийг 08-р сарын 13-аас 20-ны өдрийн хооронд Автотээврийн хяналтын улсын байцаагч нар явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан.

08-р сарын 30, 31-ны өдрүүдэд шалгалтын 2 үе шатаар Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, холбогдох албан тушаалтнуудын хамт бааз бүрийн эх авалтан дээр бүх тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж, цэвэрлэгээ үйлчилгээг улам сайжруулж ажиллахыг анхааруулав гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Хуваалцах