Нийтийн цэнгээнт бүжгийн үндэсний сургагч багш бэлтгэх сургалт болж байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийтийн цэнгээнт бүжиг, хөгжмийн нэгдсэн холбоо хамтран “Нийтийн цэнгээнт бүжгийн үндэсний сургагч багш бэлтгэх”
Мэдээллийн алба

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийтийн цэнгээнт бүжиг, хөгжмийн нэгдсэн холбоо хамтран “Нийтийн цэнгээнт бүжгийн үндэсний сургагч багш бэлтгэх” анхдугаар сургалт, семинарыг 2019 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 130 гаруй нийтийн бүжгээр хичээллэгч, сонирхогчид, төрийн болон төрийн бус байгууллагын хамт олон хамрагдаж байгаа уг сургалт арга хэмжээг БСШУСЯ, ЭМЯ, СУИС, Стар дэнс клуб, Викторияа бүжгийн клуб зэрэг байгууллагууд дэмжин оролцож байгаа юм.

Эх сурвалж: Соёл урлагийн газар


















